ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
            Алтайн анагаахын сургууль хэмээн алдаршсан манай сургуулийн веб хуудсанд зочилж байгаа та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Говь-Алтай аймаг дахь Анагаах Ухааны Сургууль нь 1967 онд үүсгэн байгуулагдсан билээ. Манай сургуулийн эрдмийн хамт олон хөгжиж, дэвшиж ирсэн 50 гаруй жилийн хугацаанд хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалахүе үеийн чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтнийг тасралтгүй бэлтгэж эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрийг оруулж байна. Шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үед бид боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгдлийг бататган ажиллаж олон улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхийн тулд сургалтын чанарыг сайжруулах, ээлтэй орчин бүрдүүлэх, багш, судлаач, эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтний тасралтгүй хөгжлийг дэмжих, эрдэм шинжилгээ судалгаа хийх нөхцөлийг бүрдүүлэхэдонцгой анхааран ажиллаж байна. Өнөөдөр их, дээд сургуулиуд шинэ мэдлэг буй болгон, түгээхээс илүү нийгмийн баялгийг бүтээж, улс орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах гол хүч болж байна. Манай Анагаах Ухааны Сургууль ч энэ түвшинд ойртохын тулд алсын хараа, эрхэм зорилгоо нэр төртэй биелүүлэх зориг эрмэлзэл дүүрэн байна.
 
Хүндэтгэсэн: АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар
Анагаах Ухааны Сургуулийн захирал
Боловсрол судлалын доктор Д.Гүндэгмаа

 

© 2025 Говь-Алтай Анагаах Ухааны Сургууль