Сургалтын үйл ажиллагаатай холбоотой дүрэм журам
Багш хөгжлийн хөтөлбөр 2016-2024
Хөтөлбөрийн дэд хороо
Төгсөлийн өмнөх сургалтын хөтөлбөрүүд
Төгсөлтийн дараах сургалт
Чанарын баталгаажилт
Сургалтын үйл ажиллагаатай холбоотой дүрэм журам
Багш хөгжлийн хөтөлбөр 2016-2024

 

Хөтөлбөрийн дэд хороо

АШУҮИС-ийн Захирлын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/225 тоот тушаалаар сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, шинэчлэх, хэрэгжүүлэх ажлыг мэргэжил арга зүй болон чанарын удирдлагаар ханган, үр дүнг тооцож, сургалтын хөтөлбөрийг дотоодын, олон улсын хөндлөнгийн байгууллагаар магадлан итгэмжлүүлэх чиглэл бүхий хөтөлбөрийн хороо шинэчлэгдэн байгуулагдсан.

Хөтөлбөрийн ерөнхий хорооны дарга: Г.Батбаатар (Анагаах ухааны доктор, профессор)

Орлогч дарга: Я.Энхтөр (Анагаах ухааны доктор, профессор)

Нарийн бичиг: О.Болормаа (Анагаах ухааны доктор)

Гишүүд: С.Наранчимэг (Анагаах ухааны доктор, профессор)

Д.Даваалхам (Анагаах ухааны доктор, профессор)

Б.Оюунгоо (Анагаах ухааны доктор, профессор)

Д.Цэнд-Аюуш (Анагаах ухааны доктор, профессор)

Б.Лагшмаа (Анагаах ухааны доктор, дэд профессор)

А.Шийрэвнямба (Анагаах ухааны доктор, дэд профессор)

Д.Даваадагва (Эмзүйн ухааны доктор, дэд профессор)

Д.Мөнхбаатар (Анагаах ухааны доктор, дэд профессор)

Б.Батбаяр (Анагаах ухааны доктор, дэд профессор)

Т.Баясгалан (Анагаах ухааны доктор, дэд профессор)

Г.Дарамбазар (Анагаах ухааны доктор)

Оюутны төлөөлөл

Төгсөгчдийн төлөөлөл

Ажил олгогчдын төлөөлөл

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АШУҮИС-ИЙН Говь-Алтай Анагаах Ухааны Сургуулийн Хөтөлбөрийн дэд хорооны зөвлөлийн бүрэлдэхүүн

Хөтөлбөрийн дэд хороон дарга: Д.Гүндэгмаа (АШУҮИС-ийн Говь-Алтай Анагаах Ухааны сургуулийн захирал)

Нарын бичгийн дарга: Ч.Наранцэцэг(Сургалтын албаны дарга)

Гишүүд: Г.Сарангэрэл (Эмнэлзүйн тэнхимийн эрхлэгч)

Ч.Мандалсайхан (Сувилахуйн тэнхимийн эрхлэгч)

Д.Оюунцэцэг (Эмзүй био-Анагаахын тэнхимийн эрхлэгч)

О.Батжаргал (Суурь шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч)

Л.Нямаа  (Биохимийн багш)

Ж.Одонтуяа (Микробиологийн багш)

Ж.Золзаяа (Сургалтын албаны арга зүйч)

Л.Отгонтөгс (Хүүхдийн өвчин судлалын багш)

Н.Оюунчимэг (Лабораторийн багш)

Б.Ундармаа (Гистологийн багш)

Н.Эрдэнэбулган (Оюутны төлөөлөл)

Тус хөтөлбөрийн дэд хороо нь13 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

 

Төгсөлийн өмнөх сургалтын хөтөлбөрүүд
Хүний их эмч

Анагаах Ухаанаар бакалаврын боловсрол эзэмшин их сургууль төгсөж буй Хүний их эмч нь үйлчлүүлэгч төвтэй анагаах ухааны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг өндөр мэдлэг, эмнэл зүйн ур чадвартай, мэргэжлийн ёс зүй, хандлага төлөвшсөн, мэргэшсэн цогц чадамжтай мэргэжилтэн байна. Хүний их эмч нь мэргэжлийн мэдээллийг цуглуулж тайлбарлах, эмнэл зүйн шийдвэр гаргахад санал өгөх, оношилгоо, эмчилгээний тодорхой үйлдлүүдийг хийж гүйцэтгэх чадвартай байна. Хүний их эмч нь харилцагч, хамтрагч, зохион байгуулагч, зөвлөгч, тасралтгүй суралцагч, мэргэжилтэн хэмээх 6 үндсэн үүргийг гүйцэтгэх чадвартай байна.

Уламжлалт анагаах ухааны их эмч

Анагаах ухааны өндөр мэдрэг оношилгооны багажаар нотолсон өвчнийг Монгол анагаах ухааны үндсэн суурь зарчимтай уялдуулан эмчлэх цогц чадамж эзэмшүүлэх, Уламжлалаа хадгалсан, уян хатан, хөрвөх чадвартай, орчин үеийн нийгмийн хэрэгцээ, ажлын байранд тавигдах мэдлэг, ур чадварыг хангасан, дэлхийн Анагаах Ухааны Боловсролын эмч мэргэжилтэн бэлтгэх суурь стандартад нийцсэн хөтөлбөр болно.

Шүдний их эмч

Нүүр ам судлалын мэргэжлийн бакалаврын зэргийн боловсрол эзэмшсэн нүүр амны их эмч нь нүүр амны түгээмэл тохиолдох өвчин эмгэгүүд, согог, гажгуудын оношилгоо, эмчилгээ ба урьдчилан сэргийлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх ур чадвар бүхий бэлтгэлтэй, эмнэлзүйн харилцааны болон гардан хийх ур чадвартай, эмчийн ёс суртахуунаар төлөвшсөн мэргэжилтэн болно.

Био-анагаах судлаач

Анагаах ухааны судалгаа шинжилгээ, хөгжлийг эрчимжүүлж нэн хурдацтай хөгжүүлж байгаа салбар нь био-анагаахын салбар юм. Энэхүү мэргэжлийг эзэмшсэн мэргэжилтэн нь биологийн ерөнхий процесс, халдварт өвчний үүсгэгч, бактери болон вирусийг дархлааны хариу урвал, тархвар судлал, дархлаа оношилгоо, харшил судлал, молекул биологи, вакцин судлал, удамзүйн зөвлөгөө өгөх чадвартай мэргэжилтэн болно.

Нийгмийн эрүүл мэнд судлаач

Нийгмийн эрүүл мэнд судлаач нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг тогтоох судалгаа хийх, эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, түүнийг арилгах, устгахад чиглэсэн ажлыг санаачлан, удирдан зохион байгуулах, хяналт тавих, олон нийтийн эрүүл мэндийг дэмжих болон хамгаалах үйл ажиллагааг салбар дундын оролцоотойгоор шийдвэрлэх мэдлэг чадвартай, анагаахын бакалаврын боловсрол эзэмшсэн мэргэжилтэн байна.

Эм зүйч

Эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, хандлага, ёс зүйг бакалаврын боловсролоор эзэмшсэн мэргэжилтэн болно.

Сувилахуй

Сувилахуйн суурь мэдлэг, сувилахуйн үйл ажиллагааны гардан ажилбаруудыг эзэмшсэн, хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй байгаль, нийгэм, ахуйн орчны хүчин зүйлүүдийг үнэлж чаддаг мэргэжилтэн болж төгсөнө.

Эх барихуй

Хүн амд нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, технологи үйлдлийг гүйцэтгэх мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн мэргэжилтэн болно.

Эм найруулагч

Төрөл бүрийн эмийн хэлбэр, эмийн бэлдмэлийг найруулан бэлтгэх, хэрэглэгдэхэд туслах бодисуудыг оновчтой сонгох, эмийн ургамлын түүхий эдийг бэлтгэх, эм эмийн зүйлийг хадгалах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх мэдлэг чадваруудыг эзэмшсэн мэргэжилтэн болно.

Лабораторийн техникч

Эмнэлзүйн лабораторид хийгддэг үндсэн шинжилгээнүүдийг гардан хийх орчин үеийн шинжилгээний тоног төхөөрөмжүүд дээр ажиллах мэргэжлийн ур чадвартай, мэргэжлийн ёс зүй эзэмшсэн эерэг хандлагатай төлөвшсөн мэргэжилтэн болно.

Эх баригч

Эрүүл жирэмслэлт хэвийн төрөлтийг удирдах, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө, тусламж үзүүлэх чадвартай, жендерийн тэгш байдал, хүчирхийллийн эсрэг дуу хоолой болон дуугарах, өсвөр үе, зорилтот бүлэг рүү чиглэсэн БЗДХ, нөхөн үржихүйн эрхтний хавдраас урьдчилан сэргийлэх болон бусад чиглэлээр ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох мэргэжилтэн болно.

Сувилагч

Сувилагч нь түгээмэл болон зонхилон тохиолдох өвчин, эмгэгүүдийн эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээнд сувилахуйн чиглэлээр анхан шатны тусламж үзүүлэх чадвартай, эрүүл мэндийн боловсрол олгох, хүн амын эрүүл мэндийг дэмжих хамгаалах чиглэлээр сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд шаардагдах сувилахуйн ухааны онолын мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн болно.

Уламжлалт анагаахын сувилагч

Уламжлалт анагаахын сувилагч нь өвчин эмгэг, гэмтэл бие махбод сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх оношлох сувилах, хануур, хатгуур заслын явцад уламжлалтын их эмчид туслах, заслын дараах барих гам дэглэмийн талаар зөвлөгөө өгөх мэдлэг, чадварыг орчин үеийн анагаах ухаантай хослуулан уламжлалт анагаах ухааны сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлдэг мэргэжилтэн болно.

Төгсөлтийн дараах сургалт

1.Элсэлт авах хугацаа Жил бүрийн хичээлийн жилийн намар 9 сард, хавар 2 сард элсэлтийн бүртгэл явагдана.

2. Элсэлт авах сургалтын чиглэл сургалтын хугацаа, төлбөрийн мэдээлэл, элсэгчид тавигдах шаардлага. Жич: ЭМС-ын батлах хяналтын тооноос шалтгаалан тухайн хичээлийн жилд зарим чиглэлээр элсэлт авахгүй байж болно.

Мэргэшлийн чиглэл:

Бүрдүүлэх материал

  1. Суралцахыг хүссэн хувийн өргөдөл
  2. Элсэгчийн анкет (татаж авна уу)
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар
  4. Сургууль төгссөн диплом /бакалавр/ (нотариатаар баталгаажуулсан)
  5. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
  6. 3х4 хэмжээтэй цээж зураг 3 хувь
  7. Бүртгэлийн хураамж төлсөн байх
  8. Байгууллагын захиалгаар суралцаж буй элсэгч нь дараах нэмэлт материалыг бүрдүүлнэ. Суралцуулахыг хүссэн байгууллагын албан бичиг Сургалтын төлбөрийн эх үүсвэр (албан байгууллага, захиалагч байгууллагатай хийсэн гэрээ) 
  1. Элсэлт авах хугацаа Жил бүрийн хичээлийн жилийн намар 9 сараас эхлэн бүтэн жил тасралтгүй явагдана.
  2. Элсэлт авах сургалтын чиглэл, сургалтын хугацаа, төлбөрийн мэдээлэл, элсэгчид тавигдах шаардлага

Мэргэшлийн чиглэл:

Бүрдүүлэх материал

  1. Суралцахыг хүссэн хувийн өргөдөл
  2. Элсэгчийн анкет (татаж авна уу)
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар
  4. Сургууль төгссөн диплом /бакалавр/ (нотариатаар баталгаажуулсан)
  5. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
  6. Үндсэн мэргэшлийн дипломын хуулбар
  7. Тухайн мэргэшлийн чиглэлд шаардлагатай төрөлжсөн мэргэшлийн гэрчилгээний хуулбар
  8. 3х4 хэмжээтэй цээж зураг 3 хувь
  9. Бүртгэлийн хураамж төлсөн байх
  10. Сургалтын төлбөр төлсөн байх
Чанарын баталгаажилт
Байгууллагын магадлан итгэмжлэл

АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль нь 1999 онд хөдөөгийн их, дээд сургууль, коллежуудаас анх удаа байгууллагын магадлан итгэмжлэлд орж 5 жилийн хугацаагаар сургалт явуулах эрх авч 2004, 2014, 2018 онд дахин магадлан итгэмжлэлд орж 10 жилийн хугацаагаар эрхээ сунгуулж батламж авсан байна.

     

АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль нь 2023-2024 оны хичээлийн жилд 4 дэх удаагийн Байгууллагын магадлан итгэмжлэлд орохоор төлөвлөн ажиллаж байна.

ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ХӨТӨЛБӨРҮҮД

2022-2023 оны хичээлийн жилд Эх барихуйн хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлсэн

2023-2024 оны хичээлийн жилд Их эмч, Сувилахуйн бакалаврын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Сувилахуйн хөтөлбөрийн танилцуулга:

Дэлхий даяар сувилагчдын хомсдол үүсэж, нэг сувилагчид ногдох үйлчлүүлэгчийн тоо хэт ихэсгэж, сувилагчийн ажлын ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан 2021 оны эрүүл мэндийн үзүүлэлтэд Монгол улсын 3.312.3 мянган хүн амд 13.473 сувилагч сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан стандартад 1 эмчид ноогдох сувилагчийн тоо олон улсад 3-4 сувилагч, харин монгол улсад 1:1.0 байгаа нь сувилахуйн хөтөлбөрийн нийгмийн эрэлт хэрэгцээ өндөр байгааг харуулж байна. Бид 1967 онд анх байгуулагдсан цагаас сувилахуй хөтөлбөрийг эхлүүлж 56 жилийн турш сувилахуйн хөтөлбөрийг хөгжүүлж, сургалтыг тасралтгүй явуулж 5469 сувилагч бэлтгэж төвийн болон баруун бүсийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийг хангасаар ирсэн. Энэ хугацаанд сувилахуйн хөтөлбөрийн хөгжил, шинэчлэлүүдийг үе шаттай хийсээр ирсэн. Тухайлбал 2010, 2014, 2016 онд нийгмийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчдын хэрэгцээнд тулгуурлан хөтөлбөрийг шинэчлэлүүдийг хийсэн.

© 2024 Говь-Алтай Анагаах Ухааны Сургууль