Ангилал
Хэзээ
2022-11-10
Үсгийн хэмжээ
ОЮУТНЫ НИЙГЭМЛЭГ

Оюутны нийгэмлэг нь анх 1967 онд "Сурагчдын зөвлөл" нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд анхны даргаар нь Н. Янжив ажиллаж байсан билээ. Өдгөө АШУҮИС-ийн Говь-Алтай Анагаах Ухааны Сургуулийн "Оюутны нийгэмлэг" болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрхэм зорилго: Оюутны нэр алдрыг дээдлэн, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, нийгмийн бусад үйл ажиллагааг зохион байгуулах хяналт тавих нэгдмэл нэг санаа зорилготой ажиллахыг эрхэм болгоно.

Зорилт: Оюутны эрх ашгийг хамгаалж, хүсэл сонирхол, байр суурийг төлөөлөн илэрхийлэх. АШУҮИС-ийн Говь-Алтай АУС-ийн нэр хүндийг улам өндөрт өргөн, оюутны суралцах болон өөрийгөө хөгжүүлэх орчинг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах.

Үйл ажиллагааны чиглэл: АШУҮИС-ийн Говь-Алтай Анагаах Ухааны Сургуулийн оюутануудын дунд урлаг, спорт, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудыг зохион байгуулах. Тэдний нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, сургуулиас гадуур өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломжоор хангаж өгөх. Оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл, зөв зан үйлд уриалах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэмжихэд оролцоно.

1995-1997 онд Тэргүүн Н.Сэлэнгэ, тэргүүлэгч 6

• 1997-1998 онд Тэргүүн Б.Гүнжинлхам, тэргүүлэгч 6

• 1999-2001 онд Тэргүүн С.Шарга, тэргүүлэгч 5

• 2001-2003 онд Тэргүүн Н.Анхбаяр, тэргүүлэгч 9

• 2003-2006 онд Тэргүүн Б. Батмөнх, тэргүүлэгч 13

•2006-2007 ОНД Тэргүүн Г.Ууганцэцэг, тэргүүлэгч 13

•2007 онд Тэргүүн Н.Энхамгалан, тэргүүлэгч 12

•2008 онд Тэргүүн Т.Кудайберген, тэргүүлэгч 15

•2009-2011 онд Тэргүүн П.Төртогтох, тэргүүлэгч 13

•2011-2013 онд Тэргүүн Г.Онон, тэргүүлэгч 21

•2013-2015 онд Тэргүүн Ө.Түвшинтөр, тэргүүлэгч 21

•2015-2016 онд Тэргүүн Н.Ализа, тэргүүлэгч 18

•2016-2017 онд Тэргүүйн Т.Энх-амар, тэргүүлэгч 21

•2017-2019 онд Тэргүүн Ш.Уянга, тэргүүлэгч 15

•2019-2022 онд Тэргүүн Н.Балжинням, тэргүүлэгч 22

•2022-онд Тэргүүн Б.Эрдэнэбулган, тэргүүлэгч 17

•2023-онд Тэргүүн Б.Эрдэнэбулган, тэргүүлэгч 16

СЭТГЭЛ ЗҮЙН ФИТНЕСС ТӨВ

АШУҮИС-ийн Говь-Алтай Анагаах Ухааны Сургуулийн “Сэтгэл зүйн төв” нь 2022 оны 11 сараас хойш үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Оюутнуудад сэтгэл зүйн сургалт, бүлгийн ярилцлага, ганцаарчилсан зөвлөгөө, оношилгоо, сургалтуудыг төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд Сэтгэл зүйн төвийн дэргэдэх “Сэтгэл зүйн фитнесс” клуб хамтран ажилаж байна.

Үйл ажиллагааны чиглэл

 

Фото агшин
© 2024 Говь-Алтай Анагаах Ухааны Сургууль