АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль нь сургалтын сургуулиас судалгааны сургууль, улмаар анагаахын шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт судалгаа, сургалт, эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор нь хөгжүүлдэг энтрепренёр корпорацийн үзэл баримтлалтай, санхүүгийн хувьд бие даасан, тогтвортой сургууль болон хөгжих зорилтын хүрээнд сургуулийн харьяа эмнэлгийг 2022 оны 01 сарын 17-ны өдрөөс албан ёсны үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Сургуулийн эмнэлгийн зорилго:
Орон нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх
Сургуулийн эмнэлгийн зорилт:
АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн дэргэдэх Үүдэн эмнэлэг, Эмнэл зүйн лаборатори нь 2021 онд ашиглалтанд орсон сургуулийн шинэ байрны нэг давхарт Үүдэн эмнэлэг, В1 давхарт эмнэлзүйн лаборатори үйл ажиллагаа явуулж байна. Үүдэн эмнэлэг нь Дотор, Мэдрэл, Хүүхэд, Эх барих, эмэгтэйчүүд, Уламжлалт анагаахын төрөлжсөн мэргэжлийн кабинетуудтай. Эмнэлзүйн лаборатори нь нян судлалын өрөө, шинжилгээний бокс өрөө, эмнэлзүйн лабораторийн 2 өрөө, сорьц хүлээн авах өрөө, угаалга ариутгалын өрөө, ажилчдын амрах өрөө гэсэн өрөөнүүдэд үйл ажиллагаа явуулна. Үүдэн эмнэлэг, Эмнэлзүйн лабораторийн өрөө кабинет нь орчны эрүүл ахуйн шаадлагыг бүрэн хангасан төвлөрсөн цэвэр, бохир усны системтэй, халаалттай, байгалийн болон зохиомол гэрэлтүүлэгтэй, халдвар хамгааллын шаардлагыг хангахуйцаар зохион байгуулагдсан болно. Эмнэлэг нь жилд 20000 хүнд амбулаторийн болон урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээг хүргэх хүчин чадалтай.
ОЮУТНЫ БАЙРНЫ ТАНИЛЦУУЛГА
1. Оюутны байр нь 1983 оноос хойш 37 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
2. Манай оюутны байр нь Говь-Алтай аймгийн шилдгийн шилдэг, БСШУСЯ, МОХ-оос зарласан уралдаанд 2015, 2018 онуудад “ ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАЙР”-аар шалгарч байсан.
3. Нийт 300 оюутан хүлээн авах хүчин чадалтай
4. Нэг тасагт 2-4 оюутан амьдардаг
5. Стандартын дагуу сорох төхөөрөмжөөр тоноглож тохижуулсан халуун усны өрөө 2 болон 3 давхруудад бий .
6. Давхар бүр 4-5 хөлдөөгчтэй
7. Оюутны байрны стандарт шаардлагыг хангасан угаалгын өрөө давхар бүрд байдаг
10. ОО –ын өрөө нь стандартын шаардлага хангасан бөгөөд ахуйн усны алдагдалгүй эко гоожууртай
Ур чадварын өрөө
Иж бүрэн мулъяж, тоног төхөөрөмж бүхий тохижилттой өрөөнд оюутнууд чөлөөт цагаараа мэргэжлийн хичээлийн ур чадвараа дээшлүүлэх, дадлагажих нөхцөл боломжоор хангагдсан.
Интернет өрөө
Скайнер, принтер бүхий 10ш компьютертэй интернетийн өрөөнд оюутнууд бие даалт, даалгавараа хийх нөхцөл боломж бүрдсэн.
Номын сан
Номын сан 56 оюутны суудалтай, номын фонддоо 2700 гаруй номтой, үүнээс мэргэжлийн 2500, уран зохиолын 200 гаруй номтой
Харуул хамгаалалт:
24 цагаар 4 ээлжийн жижүүр ажиллаж байна. Орчин үеийн IP камержуулаттай.
Оюутны байрын товч танилцуулга
Оюутны байр нь : БНМАУ-ын Сангийн Яам, Статистикийн Төв газраас баталсан зураг төслийн дагуу 300 оюутан суух хүчин чадалтай 2483,6 м2 ашигтай талбай бүхий 4 давхар оюутны дотуур байрыг 1983 оны 12 сард ашиглалтанд оруулснаас хойш өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.
Сургуулийн захиргаа оюутны тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд анхааран оюутны байрны стандартад нийцүүлэн цогц арга хэмжээг авч оюутны байрны гадна талд ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий хашаа, амарч тухлах сүүдрэвч, зам талбай, сагсны талбайг шинээр хийж, байрны цонхыг бүрэн вакуумжуулж, бүх давхруудад ус цэвэршүүлэгч тавьж, иж бүрэн камержуулсан. Гал тогооны зориулалтын өрөө, халуун усны өрөө, 00-ын өрөөг шинэчлэн засвар хийж иж бүрэн тохижууллаа. Оюутны байрны оюутнууд мэдээ мэдээлэл авах хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор номын сан, интэрнет WIFI орчин, 10 компьютер, скайнер, принтер бүхий иж бүрэн комьпютер интернэтийн өрөө гэх мэтийг шийдэж өгсөн бөгөөд, жил бүр оюутнуудын дунд төлөвшил соёл хүмүүжлийн ажил, хууль эрх зүй, эрүүл мэнд, спорт урлагийн арга хэмжээнүүдийг төлөвлөн зохион байгуулан ажиллаж байна
Оюутны байранд амьдарч буй оюутнууд жил бүр сурлага, урлаг спортын амжилтуудаар Алтай хотдоо төдийгүй улс орондоо ямагт манлайлагч болж сургууль хамт олныхоо нэр хүндийг өргөж байдаг. Үүнд:
2015 онд Алтай хотын ИДМС-ын “ШИЛДГИЙН ШИЛДЭГ” оюутны байр
2015 онд БСШУЯам, МОХ-оос зарласан уралдаанд “ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАЙР”
2018 онд БСШУЯам, МОХ-оос зарласан уралдаанд “ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАЙР” аар дахин шалгарч хошой тэргүүний байр болсон.