ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Оюутны тэтгэлэг, урамшуулал, хөнгөлөлт
ОЮУТНЫ НИЙГЭМЛЭГ
Оюутан солилцоо хөтөлбөр
Сургалтын орчин, эмнэлэг,оюутны дотуур байр
ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

Оюутны тэтгэлэг, урамшуулал, хөнгөлөлт

АШУҮИС-ийн Говь-Алтай Анагаах Ухааны Сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлгийг нээлттэй зарлаж оюутан бүр шалгуурыг хангаж байвал өрсөлдөх боломжийг олгон урамшуулж байна. Суралцах хугацаандаа сурлага, эрдэм шинжилгээ, урлаг спортын амжилт гаргасан, нийгэм олон нийтийн үйл ажиллагаанд манлайлсан 25 шилдэг оюутнуудад захирлын нэрэмжит тэтгэлгийг жил бүролгож байна. Шалгарсан оюутнууддаа халуун баяр хүргэе.

ОЮУТНЫ НИЙГЭМЛЭГ

Оюутны нийгэмлэг нь анх 1967 онд "Сурагчдын зөвлөл" нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд анхны даргаар нь Н. Янжив ажиллаж байсан билээ. Өдгөө АШУҮИС-ийн Говь-Алтай Анагаах Ухааны Сургуулийн "Оюутны нийгэмлэг" болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрхэм зорилго: Оюутны нэр алдрыг дээдлэн, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, нийгмийн бусад үйл ажиллагааг зохион байгуулах хяналт тавих нэгдмэл нэг санаа зорилготой ажиллахыг эрхэм болгоно.

Зорилт: Оюутны эрх ашгийг хамгаалж, хүсэл сонирхол, байр суурийг төлөөлөн илэрхийлэх. АШУҮИС-ийн Говь-Алтай АУС-ийн нэр хүндийг улам өндөрт өргөн, оюутны суралцах болон өөрийгөө хөгжүүлэх орчинг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах.

Үйл ажиллагааны чиглэл: АШУҮИС-ийн Говь-Алтай Анагаах Ухааны Сургуулийн оюутануудын дунд урлаг, спорт, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудыг зохион байгуулах. Тэдний нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, сургуулиас гадуур өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломжоор хангаж өгөх. Оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл, зөв зан үйлд уриалах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэмжихэд оролцоно.

1995-1997 онд Тэргүүн Н.Сэлэнгэ, тэргүүлэгч 6

• 1997-1998 онд Тэргүүн Б.Гүнжинлхам, тэргүүлэгч 6

• 1999-2001 онд Тэргүүн С.Шарга, тэргүүлэгч 5

• 2001-2003 онд Тэргүүн Н.Анхбаяр, тэргүүлэгч 9

• 2003-2006 онд Тэргүүн Б. Батмөнх, тэргүүлэгч 13

•2006-2007 ОНД Тэргүүн Г.Ууганцэцэг, тэргүүлэгч 13

•2007 онд Тэргүүн Н.Энхамгалан, тэргүүлэгч 12

•2008 онд Тэргүүн Т.Кудайберген, тэргүүлэгч 15

•2009-2011 онд Тэргүүн П.Төртогтох, тэргүүлэгч 13

•2011-2013 онд Тэргүүн Г.Онон, тэргүүлэгч 21

•2013-2015 онд Тэргүүн Ө.Түвшинтөр, тэргүүлэгч 21

•2015-2016 онд Тэргүүн Н.Ализа, тэргүүлэгч 18

•2016-2017 онд Тэргүүйн Т.Энх-амар, тэргүүлэгч 21

•2017-2019 онд Тэргүүн Ш.Уянга, тэргүүлэгч 15

•2019-2022 онд Тэргүүн Н.Балжинням, тэргүүлэгч 22

•2022-онд Тэргүүн Б.Эрдэнэбулган, тэргүүлэгч 17

•2023-онд Тэргүүн Б.Эрдэнэбулган, тэргүүлэгч 16

СЭТГЭЛ ЗҮЙН ФИТНЕСС ТӨВ

АШУҮИС-ийн Говь-Алтай Анагаах Ухааны Сургуулийн “Сэтгэл зүйн төв” нь 2022 оны 11 сараас хойш үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Оюутнуудад сэтгэл зүйн сургалт, бүлгийн ярилцлага, ганцаарчилсан зөвлөгөө, оношилгоо, сургалтуудыг төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд Сэтгэл зүйн төвийн дэргэдэх “Сэтгэл зүйн фитнесс” клуб хамтран ажилаж байна.

Үйл ажиллагааны чиглэл

 

Оюутан солилцоо хөтөлбөр

Сургалтын орчин, эмнэлэг,оюутны дотуур байр
ЭМНЭЛГИЙН ХӨГЖЛИЙН АЛБА

АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль нь сургалтын сургуулиас судалгааны сургууль, улмаар анагаахын шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт судалгаа, сургалт, эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор нь хөгжүүлдэг энтрепренёр корпорацийн үзэл баримтлалтай, санхүүгийн хувьд бие даасан, тогтвортой сургууль болон хөгжих зорилтын хүрээнд  сургуулийн харьяа эмнэлгийг 2022 оны 01 сарын 17-ны өдрөөс албан ёсны үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Сургуулийн эмнэлгийн зорилго:

Орон нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх

Сургуулийн эмнэлгийн зорилт:

  1. Бүтээгдэхүүн, үйлчилгээ
  2. Борлуулалт
  3. Хүний нөөцийн бодлого
  4. Төлөвлөсөн үйл ажиллагаа
  5. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө

АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн дэргэдэх Үүдэн эмнэлэг, Эмнэл зүйн лаборатори нь 2021 онд ашиглалтанд орсон сургуулийн шинэ байрны нэг давхарт Үүдэн эмнэлэг, В1 давхарт эмнэлзүйн лаборатори үйл ажиллагаа явуулж байна. Үүдэн эмнэлэг нь Дотор, Мэдрэл, Хүүхэд, Эх барих, эмэгтэйчүүд, Уламжлалт анагаахын төрөлжсөн мэргэжлийн кабинетуудтай. Эмнэлзүйн лаборатори нь нян судлалын өрөө, шинжилгээний бокс өрөө, эмнэлзүйн лабораторийн 2 өрөө, сорьц хүлээн авах өрөө, угаалга ариутгалын өрөө, ажилчдын амрах өрөө гэсэн өрөөнүүдэд үйл ажиллагаа явуулна. Үүдэн эмнэлэг, Эмнэлзүйн лабораторийн өрөө кабинет нь орчны эрүүл ахуйн шаадлагыг бүрэн хангасан төвлөрсөн цэвэр, бохир усны системтэй, халаалттай, байгалийн болон зохиомол гэрэлтүүлэгтэй, халдвар хамгааллын шаардлагыг хангахуйцаар зохион байгуулагдсан болно. Эмнэлэг нь жилд 20000 хүнд амбулаторийн болон урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээг хүргэх хүчин чадалтай.

                                                                               ОЮУТНЫ БАЙРНЫ ТАНИЛЦУУЛГА
1.    Оюутны байр нь 1983 оноос хойш 37 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
2.    Манай оюутны байр нь  Говь-Алтай аймгийн шилдгийн шилдэг, БСШУСЯ, МОХ-оос зарласан уралдаанд 2015, 2018 онуудад “ ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАЙР”-аар шалгарч байсан. 
3.    Нийт 300 оюутан хүлээн авах хүчин чадалтай
4.    Нэг тасагт 2-4 оюутан амьдардаг
5.    Стандартын дагуу сорох төхөөрөмжөөр тоноглож тохижуулсан халуун усны өрөө 2 болон 3 давхруудад бий .
6.    Давхар бүр 4-5 хөлдөөгчтэй
7.    Оюутны байрны стандарт шаардлагыг хангасан угаалгын өрөө давхар бүрд  байдаг 
10.  ОО –ын өрөө нь стандартын шаардлага хангасан бөгөөд  ахуйн усны алдагдалгүй эко гоожууртай 
Ур чадварын өрөө 
Иж бүрэн мулъяж,  тоног төхөөрөмж бүхий тохижилттой өрөөнд оюутнууд чөлөөт цагаараа мэргэжлийн хичээлийн ур чадвараа дээшлүүлэх, дадлагажих нөхцөл боломжоор хангагдсан.
Интернет өрөө
Скайнер, принтер бүхий 10ш компьютертэй  интернетийн өрөөнд оюутнууд бие даалт, даалгавараа хийх нөхцөл боломж бүрдсэн.
Номын сан 
Номын сан 56 оюутны суудалтай, номын фонддоо 2700 гаруй номтой, үүнээс мэргэжлийн 2500, уран зохиолын 200 гаруй номтой 
Харуул хамгаалалт:
24 цагаар 4 ээлжийн жижүүр ажиллаж байна. Орчин үеийн IP камержуулаттай. 

Оюутны  байрын  товч танилцуулга
Оюутны байр нь : БНМАУ-ын Сангийн Яам, Статистикийн Төв газраас баталсан зураг төслийн дагуу 300 оюутан суух хүчин чадалтай 2483,6 м2 ашигтай талбай бүхий 4 давхар оюутны дотуур байрыг 1983 оны 12 сард ашиглалтанд оруулснаас хойш өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.
Сургуулийн захиргаа оюутны тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд анхааран оюутны  байрны стандартад нийцүүлэн цогц арга хэмжээг авч оюутны байрны гадна талд ногоон байгууламж, гэрэлтүүлэг  бүхий хашаа, амарч тухлах сүүдрэвч, зам талбай,  сагсны талбайг шинээр хийж, байрны цонхыг бүрэн  вакуумжуулж,  бүх давхруудад ус цэвэршүүлэгч  тавьж, иж бүрэн камержуулсан. Гал тогооны зориулалтын өрөө, халуун усны өрөө, 00-ын өрөөг шинэчлэн засвар хийж иж бүрэн тохижууллаа. Оюутны  байрны оюутнууд мэдээ мэдээлэл авах хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор номын сан, интэрнет WIFI  орчин,  10 компьютер, скайнер, принтер  бүхий иж бүрэн комьпютер интернэтийн  өрөө гэх мэтийг шийдэж өгсөн бөгөөд, жил бүр оюутнуудын дунд төлөвшил соёл хүмүүжлийн ажил, хууль эрх зүй, эрүүл мэнд, спорт урлагийн арга хэмжээнүүдийг төлөвлөн зохион байгуулан ажиллаж байна
Оюутны  байранд амьдарч буй оюутнууд  жил бүр сурлага, урлаг спортын амжилтуудаар Алтай хотдоо төдийгүй улс орондоо  ямагт манлайлагч болж сургууль хамт олныхоо нэр хүндийг  өргөж байдаг. Үүнд:
    2015 онд Алтай хотын  ИДМС-ын “ШИЛДГИЙН ШИЛДЭГ” оюутны байр
    2015 онд БСШУЯам, МОХ-оос зарласан уралдаанд  “ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАЙР”
    2018 онд БСШУЯам, МОХ-оос зарласан уралдаанд  “ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАЙР” аар дахин шалгарч хошой тэргүүний байр болсон.

© 2024 Говь-Алтай Анагаах Ухааны Сургууль