Эрдэмтдийн зөвлөл
ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ
АШУҮИС-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/58 тоот тушаалаар анх удаа салбар сургуулиудад Эрдэмтдийн зөвлөлийг байгуулсан бөгөөд тус зөвлөлийн үйл ажиллагааны журам болон зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан байна. Эрдэмтдийн зөвлөл нь салбар сургуулийн хөгжлийн стратеги төлөвлөгөө, бодлогын баримт боловсруулах, салбар сургуулийн эрдэм шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэлийг тогтоох, эрдэм шинжилгээ, судалгаатай холбоотой хамтын ажиллагааны асуудал, төсөл, магистрын ажлын явц, үр дүнг хэлэлцэж санал, дүгнэлт, зөвлөмж, шийдвэр гаргах, эрдэм судлалын ажлын чиглэлийг тогтоох, багш оюутны эрдэм шинжилгээний ажлыг дэмжих бодлогыг толорхойлох болон судлаачийн бүтээлийн өргөтгөсөн хэлэлцүүлгийг хийх ажлуудыг гүйцэтгэн ажиллаж байна. 

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн Эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүн

Эрдэмтдийн зөвлөлийн дарга: Боловсрол судлалын доктор Д.Гүндэгмаа

Орлогч дарга: Анагаах ухааны докгор, профессор Г.Эрдэнэтуяа

Гишүүд: Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Нямдорж

Анагаах ухааны доктор М.Банзаагааяа

Анагаах ухааны доктор Д.Оюунцэцэг

Боловсрол судлалын доктор Ж.Одонтуяа

Боловсрол судлалын доктор Ч.Мандалсайхан

Бизнесийн удирдлагын доктор Ш.Батзүсэм

Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга: Биологийн ухааны доктор Ц.Ариунзаяа

© 2024 Говь-Алтай Анагаах Ухааны Сургууль