Ангилал
Хэзээ
2023-12-08
Үсгийн хэмжээ
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН БАГШ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН БАГШ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар сургуулиудад хэрэгжүүлж буй Багшийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 2023 оны 12 дүгээр сарын 04-06-ний өдрүүдэд зохион байгуулсан “Хувь хүний хөгжил” сэдэвт сургалтад Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн удирдлага, багш, ажилтан, оюутнууд хамрагдлаа. АШУҮИС-ийн Өнөө ба Ирээдүй, Хүний хөгжил, Орон нутаг дахь их сургуулийн хөгжлийн боломж, Байгууллагын соёл, үнэт зүйл, Анагаахын багшийн үүрэг, дүр төрх, Хөтөлбөрийн үнэлгээ, Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, Анагаах ухааны хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн тусгай шаардлага, зэрэг сэдвүүдийн хүрээнд АШУ-ны доктор, профессор, Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газрын дарга Д.Цэрэндагва, Анагаах ухааны доктор, профессор Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн зөвлөх Г.Чойжамц, Анагаах ухааны доктор, дэд профессор, Эрдмийн сургуулийн Анагаах ухааны эрх зүй боловсрол судлалын тэнхимийн профессор Н.Сүмбэрзул, Анагаах ухааны доктор, дэд профессор, Био-Анагаахын сургуулийн Харилцааны ур чадварын тэнхимийн дэд профессор О.Болорсайхан нар хичээлийг хөтлөн явууллаа.

Багш нартаа ажлын өндөр амжилт хүсье

Фото агшин
© 2024 Говь-Алтай Анагаах Ухааны Сургууль