Монгол улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 107 дугаар тогтоолоор Төрийн өмчийн их 6 сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар хот болон орон нутаг дах салбар сургуулиудад төрөлжүүлэн хөгжүүлэхээр батлагдсаны дагуу АШУҮИС-ийн Говь-Алтай Анагаах ухааны сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль өргөжин хичээлийн шинэ байртай боллоо. Говь-Алтай Анагаах ухааны сургуулийн ахлах сургууль нь Говь-Алтай аймаг төдийгүй баруун аймгуудын эмч, эмнэлгийн мэргэжилтэн болох чин хүсэлтэй хүүхдүүдийг элсүүлэн суралцуулдаг гүнзгий сургалттайгаар 17 дах жилдээ сургалтын үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирсэн. Тус ахлах сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд нийт 109 сурагч амжилттай суралцаж байна.