Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн A/525, А/265 дугаар хамтарсан тушаалаар "Суралцагчдыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах журам"-ыг шинэчлэн батлуулсан. Жил болгоны 10-12 дугаар сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгон үйл ажиллагаа зохион байгуулдаг бөгөөд энэхүү ажлын хүрээнд 1-р дамжааны 70 гаруй оюутнуудын дунд Амны хөндийн эрүүл ахуй, шүд угаах дадал, Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцины тухай, Эрүүл зөв хооллолт, хөдөлгөөний ач холбогдол сэдвүүдээр лекц орлоо.