Говь-Алтай аймгийн социал демократ Монголын залуучуудын холбооноос зохион байгуулж буй "ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ӨНӨӨДРӨӨС" "Дэвжээ" тэмцээн
Залуучуудыг дэмжих жилийн хүрээнд Говь-Алтай аймаг дахь Монголын социал демократ залуучуудын холбооноос АШУҮИС-ын Говь-Алтай аймаг дахь АУС -тай хамтран зохион байгуулж буй "ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ӨНӨӨДРӨӨС" уриан дор явагдсан “Дэвжээ" тэмцээнд оюутан залуус маань идэвхтэй оролцож Завхан аймгийн баг тэргүүн байр, Увс аймаг дэд байр, Говь-Алтай аймгийн баг 3 дугаар байр тус тус эзэллээ. Энэхүү үйл ажиллагаа нь залуусын нийгмийн оролцоо идэвх санаачилгыг дэмжсэн, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлсэн арга хэмжээ боллоо. Уг санаачилгыг гарган санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажилласан Социал демократ залуучуудын холбооны хамт олонд талархал илэрхийлье.