Улиран одож буй 2023 онд өөрийн мэдлэг чадвар, хичээл зүтгэлээрээ үе тэнгийн нөхдөө хошуучлан манлайлж, өндөр амжилт гаргасан сурагчдыг Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Аймгийн Засаг даргын Тамгын газраас 9 номинациар "ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД"-ээр шалгаруулан өргөмжлөл, цом гардууллаа. Хүүхдийн оролцооны өөрөө удирдлагын багийн гишүүн шилдэг сурагч номинацид Есөнбулаг сумын АШУҮИС-ийн харьяа ГАА дахь ЕБС-ийн ахлах сургуулийн сурагч М.Лхамсэржид шалгарч оны онцлох хүүхдүүд боллоо.
Ахлах лицей сургуулийн сурагч М.Лхамсэржид дүүдээ баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье!